Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо Баян-Өндөр суманд ажиллаа

2017-05-12

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VI хуралдаанаар 5 дугаар сарыг “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сэдэвт сарын аян болгон зарласан. Б.Отгонбат даргатай аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо энэ сарын 8-9-ний өдрүүдэд Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр Баян-Өндөр, Жаргалант сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн ажилтай танилцлаа.
   Энэхүү аяны зорилго нь УИХ болон аймгийн ИТХ-аас батласан төсвийг зохих хууль, тогтоомжийн дагуу зарцуулж, тайлагнаж байгаа байдалд хяналт тавих, цаашид төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад оршиж байгаа юм.