Өнөөдөр аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурал боллоо. Хурлаар Нийгмийн хөгжлийн хорооны 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Хуралд тус хорооны дарга Д.Батбаяр, гишүүн Д.Бүүвэйбаатар, А.Түвшинжаргал, Х.Оюун-Эрдэнэ, Ц.Алтаншагай, Ч.Мөнхдалай, Ц.Ойдов нар хүрэлцэн ирж нийгмийн хөгжлийн хорооны 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Нийгмийн хөгжлийн хорооны чиг үүрэгт:
• Эрүүл мэнд
• Боловсрол
• Соёл, урлаг, музейн сан хөмрөг
• Шинжлэх ухаан, технологи
• Биеийн тамир спорт
• Нийгмийн хамгаалал
• Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалал ажилгүйдэл
• Байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын хариуцлагын асуудал
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил
• Гэр хорооллын нийгмийн үйлчилгээ
• Иргэдийн оролцоо, мэдээллийн эргэх холбоо
• Хариуцсан салбарын судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ хамаардаг юм.