Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо харьяа байгууллагуудын үйл ажиллгаатай танилцлаа

2021-11-04

     Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны дарга Д.Энхзоригоор ахлуулсан тус хорооны гишүүд, Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга С.Юмэнхүү, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Х.Төгсбаяр, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны Д.Дарханбаяр нар Стандарт хэмжил зүйн хэлтэс, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Мал эмнэлгийн газар, Авто тээвэрийн үндэсний төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар гэсэн маршрутаар аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн  дагуу явж үйл ажиллагаа, ажлын явц байдал, шийдвэрлэх асуудлууд, иргэдээс ирсэн санал гомдолтой танилцаж санал солилцлоо.