Өнөөдөр нийгмийн хөгжлийн хороо хуралдаж, 2023 онд хийх ажлаа төлөвлөлөө. Хорооны хуралд нийгмийн хөгжлийн хорооны дарга Х.Төгсбаяр, гишүүн Д.Дарханбаяр, М.Майцэцэг, О.Мөнх-од нар оролцсон юм. Тус хороо зохион байгуулалтын чиглэлээр 5, хурлаар хэлэлцүүлэх асуудлуудын чиглэлээр 5, хяналт, шалгалтын ажлын чиглэлээр 3, судалгааны ажлын чиглэлээр 3, хорооны нэрэмжит 2 ажлыг хийхээр төлөвлөлөө.
Тус хороо цахим бодлогын хөгжлийн хороотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн фонд баяжилт,цахимжилттай танилцаж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, нийгмийн ажлын чиглэлээр төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, иргэдэд уриалга гарган, хамтран ажиллахаар нэрэмжит ажлаа төлөвлөлөө.