Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо 2023 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

2023-01-18

Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо хуралдаж 2023 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Тус хороо 2023 онд сар бүр хуралдаж хорооны хариуцаж ажиллах чиглэлийн судалгаа хийх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг саналууд гарч, 17 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгажээ.

Тус хорооны хуралд Эдийн засаг үйлдвэрлэлийн хорооны дарга Д.Энхзориг, гишүүн П.Ганзориг, Д.Мөнхболд, Д.Өсөхбаяр нар оролцлоо.