Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо хуралдаж 2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хуралд хорооны дарга Б.Мөнхзаяа, гишүүдэд Г.Сайн-Итгэл, С.Бямба-Оргил, Н.Азжаргал, Г.Ганзориг нар оролцлоо.
Нийгмийн хөгжлийн 2025 онд хариуцсан салбарын асуудалд судалгаа, хяналт шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх, нийгмийн салбаруудын нээлттэй сонсголыг иргэдийн дунд зохион байгуулах, иргэдээс гарсан саналыг эрэмбэлэх, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаар боллоо.