Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10.00 цагт хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
1.Аймгийн ИТХ-ын IV хуралдааны тов тогтоох тухай
2.Аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
-Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл
-Үндсэн хөрөнгө балансаас баланст шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай
-Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.