Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны анхны хурал 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, хорооны дарга О.Мөнх-Од, гишүүд Д.Мөнхбат, С.Эрхэмбаяр, Д.Эрдэнэтуяа, Ц.Мөнхмандах, З.Хатанбаатар нар оролцон 2025 онд хийх үйл ажиллагааны талаар хэлэлцээ.
Тус хороо нь 2025 онд Хурлын хуралдаанаар хорооны ажиллах чиглэлд хамааралтай асуудлыг урьдчилан бэлтгэх, судлах, санал дүгнэлт боловсруулах, “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах”, “Хог хаягдлын менежментийг сайжруулах”, “Ногоон Эрдэнэт”, “Өрхийн тариалалтыг дэмжих” хөтөлбөрүүдийн үйл явц, хэрэгжилттэй танилцан ажиллахаар дөрвөн бүлэг арван зургаан арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.