Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

2025-02-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, хорооны дарга Д.Гантөмөр, гишүүд С.Эрхэмбаяр, С.Ганцогт, Х.Эрдэнэбулган, Л.Давааням нар оролцон 2025 онд хийх үйл ажиллагааны талаар хэлэлцээ.

Тус хороо нь 2025 онд Орхон аймгийн дэд бүтцийн бодлого, хот байгуулалт, хотын инженерийн шугам сүлжээ, түлш эрчим хүч, гэр хорооллын төлөвлөлт, гэр хорооллын дэд бүтэц, газар зохион байгуулалт, хог хаягдлын менежмент, зам тээвэр, хотын тохижилтын асуудлаар хариуцсан мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл сонсгол авч,  судалгаа, шинжилгээ хийж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд санал дүгнэлт боловсруулан ажиллахаар төлөвлөлөө.