Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо хуралдаж аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Хуралд хорооны дарга Б.Мөнхзаяа, гишүүдэд Г.Сайн-Итгэл, Ц.Мөнхмандах Н.Азжаргал, Г.Ганзориг, Н.Баяртогтох нар болон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт, сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нар оролцлоо.
Боловсролын газрын дарга болон сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар боловсролын салбар болон өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудал цаашид аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо болон ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ.