Сумын ИТХ-ын Ес дэх удаагийн сонгуулийн ХОЁРДУГААР хуралдаан 2024 оны 12 дугаар сарны 30 ны өдрийн 1000 цагт сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд амжилттай хуралдсан. Хуралдаанаар:
1. Сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн зам” үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
2. Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
3. Сумын төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн төсөл батлах тухай
4. Бусад асуудал
5. ИХТ-ын дотоод ажил
Эдгээр 5 асуудлуудыг хэлэлцсэн. 2024-2028 онд хэрэгжүүлэх Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2025 оны төсвийн төслийг батлахад шинээр сонгогдсон төлөөлөгчид ач холбогдол өгч шүүн тугнааж ярилцсан. Мөн онд болсон сумын 40 жилийн ойн хандив, хөрөнгө оруулалтын зүйлүүдийг няглаж хянаж, ОНХС-аас хийж хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний талаар холбогдох мэргэжилтэнгүүдээс асуулт асууж тодруулга авч үнэлэлт дүгнэлт өгсөн. Хэлэлцэх асуудлуудын дагуу СЗД-ын мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж өөрсдийн саналаа оруулсан бөгөөд 2025 онд ОНХС-аас суманд хэргэжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцэж өөрсдийн саналыг тусгуулсан.