Сумын ИТХ-ын 9 дэхь удаагийн сонгуулийн III хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 5 ны өдөр амжилттай хуралдлаа. Тус хурлаар:
1. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө
2. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалт, зээлийн зарцуулалт, зээл олголт, эргэн төлөлтийн тухай,
3. Багийн бичил зээлийн зээл олголт, зарцуулалт, эргэн төлөлтийн тухай.
4. Сумын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай
5. Сумын малжуулах төслийн хэрэгжилтийн явц, тайлангийн тухай
6. Жилийн эцсийн өмчийн тооллгын нэгдсэн тайлангийн тухай
7. Сумын ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 тоот тогтоолын хэрэгжилт
8. Хөгнө-Тарнын Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын захиргааны 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан элсэн тасархай орчмын 12 нэгж талбар газрын тухай
9. Орон нутгийн хурлын нөхөн сонгууль зарлан товлох тухай
10. ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг амжилттай хэлэлцлээ.