Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сургалт зохион байгууллаа

2025-02-11

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо Архидалт мансуурлын эсрэг ассоциаци Орхон аймаг дахь салбар хамтран Архины хамааралтай хүнд үзүүлэх сэтгэц-нийгмийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад хорооны дарга Б.Мөнхзаяа, гишүүдэд Г.Сайн-Итгэл, Ц.Мөнхмандах нар болон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Баян-Өндөр сумын багийн Засаг дарга нар, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газрын холбогдох хүмүүс оролцлоо.

Сургалтыг  Улаанбаатар хотоос багш нар ирж заасан бөгөөд  Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн-Сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийн үйл ажиллагааны зохицуулагч Б.Түмэндэмбэрэл Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ сэдвээр, Аддиктологийн төвийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, анагаах ухааны магистр, ахлах зэргийн сэтгэц аддиктологийн эмч Д.Чулуунболор Сэтгэл заслын эмчилгээ (12 алхамд тулгуурласан Миннесота хөтөлбөр) сэдвээр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч Б.Алтанзул  Сэтгэл заслын эмчилгээ, Танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ сэдвээр сургалт орж багш оролцогчдын дунд хэлэлцүүлэг хийлээ.