Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо 2025 оны 02 дугаар сарын 12-нд аймгийн Эрүүл мэндийн газар, 14-нд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсож цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Уг арга хэмжээнд Г.Ганзориг, Н.Азжаргал, Г.Сайн-Итгэл, Ц.Мөнхмандах нар Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Сансрайдорж болон, Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар оролцлоо.
Мэдээллийг БОЭТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч захирал М.Алтанбек танилцуулж төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн анх ашиглалтад орохдоо 250 ортой, 40000 иргэнд үйлчлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 150.000 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Уг асуудлаас үүдээд эмнэлгийн барилгын өргөтгөл, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, хүний нөөц гээд тулгамдсан олон асуудлууд байдаг байна.