Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЕРӨӨ СУМЫН ИРГЭН 102 НАСТАЙ Б.НАНЗАД ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-02-25

Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр 100-аас дээш настай ахмад буурлууддаа  гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат өндөр настан эдүгээ 102 насыг зооглоод буй Б.Нанзад гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Б.Нанзад гуай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндий гэх газарт 1923 онд төрж улмаар төрөлх сумынхаа сургуульд насаараа багшилж, олон зуун шавь нараа эрдэм мэдлэгийн их далайд хөтлөн замчилж явжээ. Тэрээр 5 хүү, 5 охин арван сайхан хүүхдийг эх орондоо өсгөн хүмүүжүүлсний зэрэгцээ тэдний үр хүүхэд, ач гуч нь одоо нийтдээ 200-г хол давсан өнөр олуулаа болоод буйгаа хуучиллаа. Түүний том охин нь 80 настай, хамгийн бага нь 60 шахаж яваа аж. Азай буурай маань зуу давж насалсан ч ухаан саруул, хэл яриа цэгцтэй байгаа нь аргагүй л ардын багш явсныг нь илтгэнэ.

17-р жарны модон Могой жилийн сар шинийн босгон дээр төр засгаас түүний өндөр насыг хүндэтгэн үзсэнд ихэд талархаж байлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өндөр настан Б.Нанзад гуайд ирэх жилийн сар шинээр эргэн уулзахын ерөөл дэвшүүлж, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%