Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 38

Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг зохион байгууллаа.

2024-11-25
Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилтын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг зохион байгууллаа. Нийт 10 тамирчин оролцсоноос эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Б.Шаравдорж, хоёрдугаар байрт Г.Баттулга, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Д.Цэрэндолгор нар шалгарч, хагас шигшээ тэмцээнд оролцох батламж авлаа. Мөн тэмцээнд амжилттай оролцсон Б.Шаравдорж, Г.Баттулга, Д.Цэрэндолгор, Ч.Олонбаяр, Ж.Жавзандайрий нарт Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал олгов.

Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд "Волейбол" -ын тэмцээн зохион байгууллаа.

2024-11-22
Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас "Волейбол" -ын тэмцээнийг сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 15 баг оролцсоноос эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Хүүхдийн цэцэрлэгийн баг, хоёрдугаар байрт Тамир баг, гуравдугаар байрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Буйлан баг, хоёрдугаар байрт Ар тамч баг, гуравдугаар байрт ЕБС баг тус тус шалгарлаа.

Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд "Үндсэн хуулиа мэдье" асуулт, хариултын тэмцээн зохион байгууллаа.

2024-11-21
Сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын Үндсэн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Үндсэн хуулиа мэдье" асуулт, хариултын тэмцээнийг багуудын мэндчилгээ, Үндсэн хуулийн агуулгаар жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт гэсэн 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 1-р байрт 12А ангийн Эрх чөлөө баг, 2-р байрт 12Б ангийн Од баг, 3-р байрт 10Б ангийн хамт олон баг тус тус шалгарлаа. Нийт оролцсон баг, ангийнхандаа баярлалаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 96% ирцтэй хуралдлаа.

2024-10-21
Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 96% ирцтэй хуралдлаа. Анхдугаар хуралдааныг ахмад төлөөлөгч Дашчирэвийн Сүхбаатар даргалав. Анхдугаар хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Чоймпогийн Болдбаатарыг 100% саналаар сонгов. Хурлын Зөвлөлийг байгуулж, хороодын ажиллах журам, хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг батлав. Сумын Засаг даргаар Чулуунхүүгийн Бармидыг 100% саналаар нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад томилуулахаар уламжлах тухай тогтоолыг батлав.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаан хуралдаж, сумын 2024 оны төсвийг тодотгон батлах тухай, хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

2024-09-23
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаан 76.9% ирцтэй хуралдаж 1.Сумын 2024 оны төсвийг тодотгон батлах тухай 2.Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах тов зарлах, хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван зургадугаар хуралдаан хуралдав.

2024-07-31
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван зургадугаар хуралдаан 53.8% ирцтэй хуралдаж Орон нутгийн Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар байрлуулах байршлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Төлөөлөгчид "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий сургалтад хамрагдлаа.

2024-05-20
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 166 дугаар тогтоол “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг иргэдэд сурталчлах, зөв мэдээдэл хүргэх зорилтын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний сургалтад хамрагдлаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан хуралдлаа.

2024-05-20
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан 57.6% ирцтэй хуралдаж 1. Сумын 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай 2. Хаягжуулалт батлах тухай 3. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцэж баталлаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан хуралдлаа.

2024-02-27
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан 62,9% ирцтэй хуралдаж 1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан "Волейбол"-ийн тэмцээн зохион байгууллаа.

2024-01-13
2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Волейбол”-ийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрөлд зохион байгуулж нийт 14 баг оролцсон. Эрэгтэй төрөлд I байрт Ахлах сургуулийн баг, II байрт иргэдийн баг, III байрт ШТС-ын баг , эмэгтэй төрөлд I байрт оюутны баг, II ахлах сургуулийн баг, III байрт ЗДТГазрын баг тус тус байр эзэлсэн. Багуудын хураамж 400,000 төгрөгийг сайн үйлсэд зарцуулж Тамир багийн иргэн Ч.Оюунбилгийн эмчилгээний зардалд хандивлалаа.

"Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ" АХА тэмцээн зохион байгууллаа.

2024-01-12
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр орон даяар уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Үндсэн хуулийн өдөр"-ийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан хуралдлаа.

2023-12-20
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан 81.4% ирцтэй хуралдаж 1.Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 2. Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 3. Сумын 2024 оны төсвийн төслийн тухай 4. Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөө батлах тухай асуудлыг амжилттай хэлэлцэж 8 тогтоол гаргасан байна.

Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

2023-11-27
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолуудуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Нийт оролцсон тамирчдаас эрэгтэй төрөлд I байрт Б.Должинсүрэн, II байрт Д.Очирхуяг, III байрт Д.Шаравдорж, эмэгтэй төрөлд I байрт Д.Цэрэндолгор, II байрт Ж.Жавзандайрий, III байрт Ч.Олонбаяр нар шалгарлаа. Аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрх авсан Б.Должинсүрэн, Д.Очирхуяг, Д.Цэрэндолгор нартаа амжилт хүсье.

2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг сонсож ажиллаа.

2023-11-22
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит наймдугаар хуралдаанаар сумын 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг сонсож, санал дүгнэлт гаргаж ажиллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан хуралдлаа.

2023-11-17
Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан 100% ирцтэй хуралдлаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдаан хуралдлаа.

2023-10-12
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хурлын төлөөлөгчдийн 81,4% ирцтэй хуралдаж 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 3. Сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээг зохион байгуулсан ажлын тайлан /сонсох/ 4. Сумын Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны тайлан /сонсох/ асуудлуудыг хэлэлцэж, зургаан тогтоол гаргалаа.

"Хариуцлагатай сонгогч" сургалтад хамрагдлаа.

2023-10-09
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр " Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлж буй "Хариуцлагатай сонгогч" сургалтын хөтөлбөрийн "Оролцогчийн сургалт"-д сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 26 сурагч амжилттай хамрагдаж, гэрчилгээ авлаа.

"Бэлчээрийн тогтвортой менежмент", "Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм" 2 өдрийн сургалтад хамрагдлаа.

2023-10-06
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хурлын ажлын алба, төлөөлөгчдийн төлөөлөл 2 өдрийн сургалтад хамрагдаж, бэлчээрийн тогтвортой менежмент, Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм, иргэдийн оролцоо, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх үүргийн талаархи мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан хуралдав.

2023-07-03
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа.

2023-06-10
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсон багууддаа ажиллаж иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож, иргэдээс гарсан саналыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%