Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТОВХИМОЛ


Судалгааны сан 9


Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн үндэс: Төсөв, татвар, өмчийн харилцааг боловсронгуй болгох нь
2021-04-21 1004
Уг судалгааны ажлыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)- ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бие даасан судлаач хийж гүйцэтгэв.
"Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагааны үр нөлөөний үнэлгээ
2021-04-15 820
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" /2017-2020/ төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт, чадавхжуулах үйл ажиллагааны үр нөлөөний судалгааг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сард хийж гүйцэтгэв.
НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫН СУДАЛГАА
2020-09-15 1225
Энэхүү судалгааны гол зорилго нь иргэд олон нийтийн ИТХ -ын талаарх ойлголт, мэдлэг, хандлага, оролцоог тодруулж, мэдээлэл авах байдлыг судалж цаашид иргэдийн оролцоог сайжруулах, шийдвэр гаргалтад оролцох, саналаа дэвшүүлэх идэвхийг нэмэгдүүлэх явдал юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ ЗӨВЛӨМЖ
2020-07-27 768
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд гүйцэтгэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (2007)-ийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг Та бүхэнд толилуулж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн хандлагын суурь түвшин тогтоох судалгааны тайлан /2015 он/
2019-08-13 741
Энэхүү "Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн хандлагын суурь түвшин тогтоох судалгаа"-г 2015 онд УИХ-ын Тамгын газраас Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн ”Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ”MMCG” компани хийсэн.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн хандлагын суурь түвшин тогтоох судалгааны тайлан 2015 он/англи хэлээр
2019-08-13 731
Энэхүү "Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн хандлагын суурь түвшин тогтоох судалгаа"-г 2015 онд УИХ-ын Тамгын газраас Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн ”Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ”MMCG” компани хийсэн.
Монгол Улсын төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх арга зам
2019-04-22 794
Төрийн удирдлагын тогтолцоог үндсэндээ төвлөрсөн буюу төвлөрлийг сааруулсан гэж онолын сурах бичгүүдэд ангилсан байдаг. Чөлөөт эдийн засаг бүхий ардчилсан нийгмийн харилцааг хэт төвлөрсөн төрийн тогтолцоогоор зохицуулах боломжгүй тул төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага бий болдог. Учир нь Төв Засгийн газрын болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын хариуцан шийдвэрлэх асуудал, үүрэг функц нь ялгаа заагтай ч зарим үүрэг функцийг хамтран хэрэгжүүлэх шаардлага ч гардаг байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ
2019-03-13 735
Уг судалгааны ажлыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Швейцарын хөгжлийн агентлагаас 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ажилласан экспертийн баг хийж гүйцэтгэв. Тус судалгааны үр дүн, тайлбар, дүгнэлт нь Улсын Их Хурал болон НҮБХХ-ийн байр суурийг илэрхийлээгүй болно.
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛААР БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦҮҮЛСЭН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН
2017-10-12 821
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Багийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилтийг сайжруулах болон байгалийн нөөц ашиглан хэрэгжүүлж буй төслөөс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах замаар орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох зарчмуудыг хэрэгжүүлэх зохистой арга зам мөн эсэхэд үнэлгээ хийж дүгнэлт гарган, эрхзүйн орчныг сайжруулах зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.