Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТОВХИМОЛ


Монгол Улсын төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх арга зам

2019-04-22 800

Төрийн удирдлагын тогтолцоог үндсэндээ төвлөрсөн буюу төвлөрлийг сааруулсан гэж онолын сурах бичгүүдэд ангилсан байдаг. Чөлөөт эдийн засаг бүхий ардчилсан нийгмийн харилцааг хэт төвлөрсөн төрийн тогтолцоогоор зохицуулах боломжгүй тул төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага бий болдог. Учир нь Төв Засгийн газрын болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын хариуцан шийдвэрлэх асуудал, үүрэг функц нь ялгаа заагтай ч зарим үүрэг функцийг хамтран хэрэгжүүлэх шаардлага ч гардаг байна.