Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цаг үеийн мэдээ


нийт 164

ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМГИЙН СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧ, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2023-09-22
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн зүгээс Хэнтий аймгийн 18 сум, Сүхбаатар аймгийн 13 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан хоёр өдрийн сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Чингис хаан, Баруун урт хотод зохион байгуулж байна.

“ОРОН НУТГИЙН ЭРХ ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН ЗАГВАР ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2023-09-21
Орон нутгийн эрх зүй хичээлийн загвар сургалтын хөтөлбөрийг “Хууль судлалын төв”-ийн тэргүүн Д.Ганзориг хууль, эрх зүй болон төрийн удирдлага, захиргааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Дотоод хэргийн их сургууль, Удирдлагын академи, Шихихутаг, Отгонтэнгэр, Их засаг, Орхон, Этүгэн зэрэг 20 сургуулийн захиргааны эрх зүй, нутгийн удирдлагын эрх зүйн хичээл заадаг багш нарт танилцуулж, хэлэлцүүллээ.

ЗАРИМ АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ БАЙНА

2023-09-15
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Усны газартай хамтран зохион байгуулж байгаа “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, арга хэмжээ”, “Усны талаар баримтлах бодлого, чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг энэ өдөр нийслэлийн Налайх дүүрэгт болж байна.

Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжсэнээр төвлөрсөн орлогыг МАА-н үйлдвэрлэлд зарцуулах боломж бүрдсэн

2023-09-08
Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн багийнхан, Судалгаа хөгжлийн төв, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, ХААИС, Бодлого судлалын төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл болон төвийн бүсийн аймгууд болох Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн 56 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцов.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2023-09-08
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулж байна.

“БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2023-08-31
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтын хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран боловсруулж баталлаа.

Дархан-Уул аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа

2023-08-04
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг 2022 онд Баянхонгор, Өвөрхангай аймагт нээсэн юм. Энэ удаад Дархан-Уул аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвийг нээлээ.

НӨУБИЧБ төслийн хамт олон Швейцарын Холбооны Улсын Үндэсний баярт оролцов

2023-08-01
Наймдугаар сарын 1 бол Швейцарын холбооны улсын Үндэсний баярын өдөр бөгөөд 1291 оны Холбооны дүрмээр тогтоосон бөгөөд энэ жил 732 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

МЭНДЧИЛГЭЭ

2023-07-07
Та бүхэнд Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөж мэндчилье.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛААР ЧУУЛЛАА

2023-06-23
“Бэлчээрийн тогтвортой менежмент, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт” семинарыг 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод зохион байгууллаа

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2023-06-22
Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар өргөн мэдүүллээ.

“АСУУДАЛД СУУРИЛСАН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-15
“АСУУДАЛД СУУРИЛСАН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баруун бүсийн аймгийн ИТХ-ын ажлын албаныханы чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо

2023-06-05
Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон /2023.05.26/ тус сургалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн НӨУБИЧБ төслийн баг, Удирдлагын академийн сургагч багш нар хамтран зохион байгуулсан юм. Сургалтад Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны албан хаагчид бүхий 80 гаруй хүн оролцлоо.

“СУРГАЛТЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР”-ИЙГ БОЛОВСРУУЛАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2023-05-19
“СУРГАЛТЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР”-ИЙГ БОЛОВСРУУЛАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

“АСУУДАЛД СУУРИЛСАН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-15
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Асуудалд суурилсан судалгаа шинжилгээ” сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

“KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2023-05-12
21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээлэл, цахим хуудсын хөгжүүлэлт хариуцсан албан хаагчид оролцсон “khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт” сэдэвт сургалт Удирдлагын академид болж байна.

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

2023-04-21
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэхээр боллоо.

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-04-18
АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийслэл, дүүргийн ИТХ-ын алба хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо

2023-04-17
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Нутгийн удирдлагын байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, хэлтэс  тасгийн дарга нар, ахлах албан хаагчдад зориулсан сургалтыг хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 908
318 / 35%
323 / 36%
123 / 14%
144 / 16%