Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2023-08-31

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтын хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран боловсруулж баталлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бэлчээрийн менежментийн чадавх тогтвортой байдлаар бэхэжсэн байх, Бэлчээрийн тогтвортой менежментийг удирдах, хяналт тавих сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавх бэхэжсэн байх нь төслийн хүлээгдэж байгаа гол үр дүн бөгөөд Төслийн баримт бичигт сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчдийг бэлчээрийн менежментийн чиглэлээр сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлнэ, сургалтын хөтөлбөр, гарын авлагыг шинэчлэх чиглэлээр эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж, Бэлчээрийн менежментийн сургалтын агуулгыг боловсруулна гэж заасны дагуу энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Малчдын бүлэг, Малчид гэсэн гурван түвшинд зохион байгуулах сургалтын хөтөлбөрийг үндэслэн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний ажлын албанаас Хурлын төлөөлөгч, малчид, малчдын бүлгийн бэлчээрийн менежментийн чадавхыг бэхжүүлэх  бүрэн боломжтой болж байгаа юм.

 

 ТӨСЛИЙН НЭГЖ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%