Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2023-10-24

Бэлчээрийн талаар баримтлах бодлого, зарчим хэт ерөнхий байгаагаас шалтгаалан бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг төлөвлөх, хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь доройтож, 13 хувь нь цөлжилтөд өртөөд байгааг засаж залруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нарын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа билээ.

Уг хуулийн  төслийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс Туушин зочид буудлын хурлын танхимд /2023.10.24/ хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлсэн бөгөөд Хуулийн төслийг санаачлагч Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар хэлэлцүүлэгт орооцож байна. 

Хөтөлбөрийн дагуу “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлт, талхагдал, шалтгаан, үр дагавар” танилцуулгыг Судлаач доктор, дэд профессор Д.Булгамаа“Бэлчээр ашиглалтыг сайжруулах эрх зүйн орчин, бэрхшээл, сорил, сургамж” танилцуулгыг хуульч, доктор, дэд профессор М.Сувд нар хийх бөгөөд бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийх ажээ.

Швейцарын хөгжлийн агентлагаас хөдөө аж ахуйн чиглэлээр тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Ногоон алт төсөл нь бэлчээрийг хамгаалж, зөв зохистой ашиглалтыг нэвтрүүлэх замаар бэлчээрээ сайжруулах, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл байсан. Энэ төслийн үргэлжлэл гэж болох “Нутгийн өөрөө удирдах байгууллагын инстиутуцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн нэг зорилго нь бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, хариуцлагажуулахад орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийн оролцоог хангах явдал юм. 

Уг зорилгын хүрээнд бэлчээрийн доройтлыг бууруулахбэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан боловсруулсан Газрын тухай хууульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, өнөөдрийн энэхүү хэлэлцүүлэг болон орон нутагт зохион байгуулах бусад хэлэлцүүлгийг санхүүжүүлэн, хамтран зохион байгуулж байгаа юм.  

Хуулийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдсанаар бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалахадоролцогч талуудын эрх, үүрэг, ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцох оролцоо тодорхой болсноор бэлчээр ашиглалтыг сайжруулах бодит нөхцөл бүрдэх бөгөөд энэ ньТөслийн тодорхой нэг үр дүн болох юм.

 

Төслийн нэгж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%