Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАРИМ АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ БАЙНА

2023-09-15

 

 Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Усны газартай хамтран зохион байгуулж байгаа “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, арга хэмжээ”, “Усны талаар баримтлах бодлого, чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг энэ өдөр нийслэлийн Налайх дүүрэгт болж байна.

 

          Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Ажлын албаны албан хаагчид, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, зарим дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын удирдлагууд уг хэлэлцүүлэгт оролцож байна.

 

Төслийн баримт бичигт яам, агентлаг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түвшинд сэдэвчилсэн асуудлаар хурал, хэлэлцүүлэг, бодлогын яриа хэлэлцээ зохион байгуулахаар тусгагдсаны дагуу өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа юм.

 

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, мөн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А. Гэрэлзаяа нар Төрөөс жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, арга хэмжээ, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, чиг үүргийн талаар хэлэлцүүлж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар мэдээлэл хийх бол Усны талаар төрөөс баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчин, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын талаарУсны газрын дарга З.Батбаяр,  Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, түүний тулгамдсан асуудлын талаар Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Сайханжаргал нар хэлэлцүүлэг хийх аж.

 

Мөн Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, хамгаалалтын асуудлаар Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын хэлтсийн дарга Н.Одхүү, хяналтын мэргэжилтэн Б.Одгэрэл, Налайх дүүргийн усан хангамж, ариутгах татуургын асуудлаар талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Налайх дүүргийн “Чандмань Налайх” ААТҮГ-ын дарга З.Болдбаатар нар мэдээлэл хийх юм. 

 

          

Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%