Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2023-09-08

 

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулж байна.

 

Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, Судалгаа хөгжлийн төв, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, ХААИС, Бодлого судлалын төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл болон төвийн бүсийн аймгууд болох Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн  56 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцож байна. 

            Хэлэлцүүлэгт Төрөөс бэлчээрийн менежментийн талаар баримталж байгаа бодлого, цаашдын чиг хандлагын талаар ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, “Бэлчээрийн менежмент ба Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт” бүсчилсэн семинарын үр дүнгийн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх, Улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээр ашиглалтын талаар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаяр, Бэлчээрийн төлөв байдал, нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн Н.Ганхуяг мэдээлэл хийж хэлэлцүүлэх бөгөөд “Тунгаамал төв” ТББ-аас Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулах ажээ.

 

            Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлснээр орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж, төвлөрсөн хөрөнгийг малчин, мал бүхий этгээд өөрсдийн саналыг дагуу мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээр, байгалиа хамгаалахад зарцуулдаг болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болж бөгөөд малчид малтай байсныхаа төлөө татвар төлөх  үүрэгтэй, тэгснээрээ бэлчээрийг зохистой ашиглах, малаа эрсдэлээс хамгаалах  боломж бүрдэнэ гэдгийг ойлгох болсон байна. Мөн малын тоо толгойг өсгөхөд бус, эдийн засгийн үр өгөөжид анхаарч, төвлөрсөн татварыг үр дүнтэй зарцуулахад илүү анхаарах болсон,  малчид өөрийн эзэмшилд байгаа малаа үнэн зөв тоолуулдаг болсон зэрэг олон эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

 

            Үүний зэрэгцээ сумдууд татварын хэмжээг харилцан адилгүй тогтоох, зарим сум үндэслэлгүйгээр татварын хэмжээг хэт багаар тогтоох, төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох, бэлчэээрийн доройтол, байгаль цаг агаарын тааламжгүй байдал, малын түүхий эдийн үнэгүйдэл зэргээс шалтгаалан малчдын орлого буурч байгаа нь татвар төлөвлөрүүлэлт буурахад нөлөөлж байгаа, отрын малд тогтоох албан татвар тодорхой бус байх, малчдад чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг эчримжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцах юм байна.

 

            Хэлэлцүүлэг үдээс хойш “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалт болон үргэлжлэх бөгөөд ХААИС-ийн эрдэмтэн багш нар сургалтыг удирдан явуулснаар энэ удаагийн хэлэлцүүлэг, сургалт өндөрлөнө. 

 

---оо0оо---

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%