Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОРОН НУТГИЙН ЭРХ ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН ЗАГВАР ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2023-09-21

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Орон нутгийн эрх зүй хичээлийн загвар сургалтын хөтөлбөрийг  “Хууль судлалын төв” төрийн бус байгууллагаас хийж гүйцэтгэсэн байна. 

 

Загвар сургалтын хөтөлбөрийн төслийг тус төвийн тэргүүн Д.Ганзориг хууль, эрх зүй болон төрийн удирдлага, захиргааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Дотоод хэргийн их сургууль, Удирдлагын академи, Шихихутаг, Отгонтэнгэр,  Их засаг, Орхон, Этүгэн зэрэг 20 сургуулийн захиргааны эрх зүй, нутгийн удирдлагын эрх зүйн хичээл заадаг багш нарт танилцуулж, хэлэлцүүллээ.

 

Хууль, эрх зүйн болон захиргааны удирдлагын чиглэлээр мэргэжил олгодог их, дээд сургуулийг төгссөн оюутнууд орон нутгийн өөрөө удирдха болон захиргааны байгууллагад илүүтэй ажилладаг. Эдгээр албан хаагчдаа системтэй, нэг төвшинд жигд, чанартай бэлтгэснээр орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын институцийн чадавхи бэхжиж,  улмаар орон нутаг дахь төрийн үйлчилгээний чанар сайжрах тул эдгээр их, дээд сургууулиуд жишиг буюу загвар сургалтын хөтөлбөртэй болох нь чухал байгаа юм.

 

Энэ үүднээс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн баримт бичигт “Орон нутгийн засаглалын сургалтын загвар хөтөлбөр боловсруулж, хуулийн сургуулиудад нэвтрүүлнэ” гэж заасны дагуу “Орон нутгийн эрх зүй” хичээлийн загвар  хөтөлбөрийн төслийг боловсруулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гарсан санал дүгнэлтийг тусган эцэслэн боловсруулж их, дээд сургуулиудад хүргүүлэх аж.

 

 

НӨУБИЧБ төсөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%