Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЖИШИГ ТАНХИМЫГ ТОХИЖУУЛЖ ДУУСЛАА

2023-12-27

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар “Цэц билэг чуулган” ТББ-ын хамт олон нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимын тохижилтын  ажлыг хийж гүйцэтгэснээ шинийн 15-ны өдөр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн Нийтийн Хурал улирал бүр хуралддаг болж хуралдааны тоо нэмэгдсэн, өмнө нь иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн гүйцэтгэж байсан чиг үүргийг Хурал давхар хэрэгжүүлэх болсон, хуралдааны ирц өндөр болсон зэргийн улмаас баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын ачаалал, хариуцлага нэмэгдэж, энэ хэрээр иргэдийн оролцоог идэвхжүүлэх шаардлага үүсэж байгаа юм.

Энэ цаг үед иргэдийн Нийтийн Хурлын жишиг танхимын тохижилтын үзэл баримтлалыг боловсруулж, уг үзэл баримтлалын дагуу нэг хорооны иргэний танхимыг тохижуулж иргэдэд ойртуулсны зэрэгцээ бусад хороо, багийн удирдлага, төлөөлөл ирж биечлэн суралцаж, туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлж байгаа нь энэ төслийн нэг онцлог болж байгаа юм.

Мөн төслийн хүрээнд “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд зориулсан гарын авлага” номыг эмхэтгэн гаргажээ. Уг гарын авлагад хурлын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтууд, хурлаас гарах шийдвэр, албан бичгийн төслүүд, загвар тогтоолын төсөл болон албан хэрэг хөтлөлтөд анхаарах зүйлийн талаар тусгасан байна. 

Танхимын нээлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хороодын  оролцоотой он гараад хийхээр төлөвлөж байгаа бөгөөд “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд зориулсан гарын авлага” номыг хорооны удирдлагуудад тараах юм.

             

 

Төслийн нэгж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 2975
2026 / 68%
494 / 17%
221 / 7%
234 / 8%