Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМАГТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-01

         Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн хүрээнд Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Увс аймгийн төв Улаангом хотод зохион байгуулж байна.

            Баруун таван аймаг болох Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны албан хаагчид, аймгийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт зориулсан сургалтыг Удирдлагын академийн эрдэмтэн багш нартай хамтран явуулж байгаа бөгөөд нийт  150 хүн оролцож байна.

            Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай хамтран боловсруулсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сургалтын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа уг сургалтаар  Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор, профессор Я.Бямбаяр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-Орон нутгийн чиг үүрэг, Засаг дарга, ИТХ-ын бүрэн эрх, хариуцлага” сэдвээр, Төрийн албаны сургуулийн захирал, доктор, профессор Д.Байгал “Төрийн албаны шинэчлэлийн бодлого, сургалтын тогтолцоо”, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор А.Алтанзул “Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал”, “Захиргааны шийдвэр хууль тогтоомжийн хэрэглээ” гэсэн сэдвээр мэдээлэл өгөх юм.

            Мөн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж гүйцэтгэсэн судалгааны дүнг судлаач, хууль зүйн ухааны доктор, профессор С.Сүхбаатар танилцуулж, хэлэлцүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нарын нэр бүхий 21 гишүүний санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг аймгийн болон Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, аймаг сумын Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, малчдын төлөөлөл нийт 60 хүмүүсийн оролцоотой хийлээ.  

Хэлэлцүүлгийг Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нээж үг хэлсэн бөгөөд “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлт, талхагдал, шалтгаан, үр дагавар” танилцуулгыг Хөгжлийн бодлого судлаач, Монгол Улсын зөвлөх мал зүйч, доктор Г.Сувдаа хийсэн бол Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, бэлчээрийн эрх зүйн судлаач, хуульч доктор М.Сувд Бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа хуулийн төслийн талаар танилцуулсан юм.

 

Төслийн нэгж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%