Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гарын авлага, зөвлөмж, мэдээлэл шинээр нэмэгдэж орлоо

2023-12-06

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд,

-          - иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас боловсруулан баталж, улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлж байгаа захиргааны актын боловсруулалтад гарч байгаа нийтлэг алдаа дутагдал, засч сайжруулах болон анхаарах зүйлсийн талаарх санал, зөвлөмжийг ТОВХИМОЛ цэсний НОМ, ГАРЫН АВЛАГА буланд  http://khural.mn/san/view/426 хаягтай,

-          - Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран боловсруулсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ын төсөл болон “Бэлчээр ашиглуулах гэрээ”-ний загвар төслийг ТОВХИМОЛ цэсний НОМ, ГАРЫН АВЛАГА буланд http://khural.mn/san/view/425 хаягтай,  

-          - Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн сургалт, сурталчилгаанд зориулан “Харвист” ХХК-тай хамтран бүтээсэн  “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “Хурлын төлөөлөгчийн эрх, үүрэг”, “Нутгийн удирдлага дахь иргэний оролцоо”, “Орон нутгийн төсөв” гэсэн дөрвөн сэдэв бүхий  дижитал контентийг ЦАХИМ СУРГАЛТ цэсэнд https://cms.khural.mn/courses/915accb0-dfc3-4b14-b91b-624100fa7ef1  хаягтайгаар тус тус байршуулсан болно.

Эрхэм иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, нарийн бичгийн дарга, Ажлын албаны албан хаагчид Та бүхэн танилцаж, өөрсдийн ажил албан хэрэгтээ ашиглах боломжтой юм.

 

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн

 чадавхыг бэхжүүлэх нь” төсөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%