Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭГ ХЭЛЭЛЦЭВ

2023-12-27

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн байдалд хөндлөнгийн үнэлгээ хийсэн дүнг нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ажлын албаны албан хаагчдад танилцуулж хэлэлцүүллээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэ хуулийн нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой 15-55, 68-70, 76, 79-80 дугаар зүйлийн хэрэгжилтийн байдал, орон нутгийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, үр дүнгийн үзүүлэлтэд хяналт шинжилгээ хийж, гарч байгаа үр дүнд үнэлгээ өгсөн байна.

Хэлэлцүүлгийг нээж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Батбямба үг хэлсэн бөгөөд хөндлөнгийн үнэлгээ хийсэн судалгааны үр дүнг судлаач, доктор С.Сүхбаатар танилцуулж оролцогсдын асуултад хариуллаа. Мөн хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүн, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Ц.Товуусүрэн судалгааны талаар шүүмжлэл хэлж оролцсон болно.

Хэлэлцүүлгийг дүгнэж Засгийн газрын ахлах референт П.Энхсайхан хэлсэн үгэндээ “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах зүйл, заалтын хэрэгжилтийг улам эрчимжүүлэх шаардлагатай байна. Шат шатны Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байгууллага болох чиглэлд тодорхой ахиц гарч байгаа боловч хуулийн нөөц боломжийг шавхан ажиллах хөшүүрэг бий болгох, тухайлбал энэхүү судалгаанд санал болгосон хуулийн зарим нэмэлт, өөрчлөлтийн саналыг цаг алдалгүй судлах нь зүйтэй байна” гэсэн юм.

Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөл 60 хүн танхимаар оролцсон бол аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 100 гаруй төлөөлөл цахимаар оролцлоо. Төслийн нэгжийн зүгээс энэхүү судалгааны тайланг эмхэтгэн товхимол болгон олон нийтэд хүргэж байгаа аж.

 

Төслийн нэгж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%