Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТОВХИМОЛ


БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛААР БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦҮҮЛСЭН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН

2017-10-12 826

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Багийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилтийг сайжруулах болон байгалийн нөөц ашиглан хэрэгжүүлж буй төслөөс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах замаар орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох зарчмуудыг хэрэгжүүлэх зохистой арга зам мөн эсэхэд үнэлгээ хийж дүгнэлт гарган, эрхзүйн орчныг сайжруулах зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.