Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 36

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨРТ ЗОРИУЛАН “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШАЛТГААН, ҮР ДАГАВАР, СУРГАМЖ” СЭДЭВТ МЭДЭЭЛЛИЙГ СУРАГЧДАД ӨГЛӨӨ

2022-09-09
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 27 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийнханд “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ДҮГНЭЛТ, СУРГАМЖ" сэдвээр түүхийг танин мэдүүлэх хичээл орж, сонирхсон асуултад хариулж мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна.

Иргэний хяналтын баг суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад ээлжит хяналтаа тавьж ажиллаж байна

2022-09-06
Иргэний хяналтын багаас суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад 2022 оны 08 сарны 16-ны өдөр, мөн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Эрүүл мэндийн төвийн засварын ажлын явцад хяналт, шалгалт хийн ажиллаж байна.

ХУЖИРТ СУМЫН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН

2022-07-01
Хужирт сумын багийн иргэдийн нийтийн хурал, багийн өдөрлөгийн арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 6 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Мэдээлэл солилцох өдөрлөг боллоо.

2022-06-21
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Мэдээлэл солилцох өдөрлөг боллоо. Тус өдөрлөгөөр: - Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлуудад Иргэний хяналтын багаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хийсэн Хяналт шалгалтын тайланг танилцуулав. - Сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, хамт олонтой сургуулийн хүүхдүүдийн сургалтын чанар, хичээлээс гадуурх сургалт хүмүүжил, цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаарх асуудлуудыг нээлттэй хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах гарц гаргалгааг хэлэлцэв. - Нийгмийн даатгалын тасгийн Нийгмийн даатгалын Байцаагч Н.Ням Нийгмийн даатгалын хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл, сургалт танилцуулав. - Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Энхжаргал сумын хөдөлмөр эрхлэлтийн талаарх статистик мэдээ болон цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө мэдээлэл танилцуулав.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX дүгээр хуралдаан боллоо.

2022-06-15
Хуралдаанаар: - Сумын 2022оны төсөвт тодотгол хийх тухай - Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай - Хоршоог хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулах Хороо байгуулах тухай - Хоршоог хөгжүүлэх сангын хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл байгуулах тухай - “Сумын тусгай хэрэгцээний газрыг ашиглах журам”-ыг баталж мөрдүүлэх тухай - Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 6 асуудлыг хэлэлцэн баталлаа.

"ЭХИЙН АЛДАР" I. II ДУГААР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

2022-06-01
Мөн Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” I, II дугаар зэргийн одонг гардуулдаг билээ. Энэ жилийн Хужирт сумаас I дүгээр зэргийн одон 2, II дугаар зэргийн одон 31 ээж гардан авлаа

"ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөнд Хужирт сумын ИТХ-ын төлөөлөгчид нэгдэж хуваарьт талбайдаа мод тарьлаа.

2022-05-15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Улс орон даяар хэрэгжүүлж байгаа "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөнд Хужирт сумын ИТХ-ын төлөөлөгчид нэгдэж хуваарьт талбайдаа мод тарьлаа.

ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ НАР "МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ӨДӨР"-тэй БОЛЛОО

2022-05-11
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд мэдээлэл хүргэх, харилцан санал солилцох зорилгоор 21 хоног тутамд 1 удаа "Мэдээлэл солилцох өдөр"-тэй боллоо.

"ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ БА ТҮҮНИЙ ҮР НӨЛӨӨ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2022-05-09
Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт зохион байгуулж буй "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" аргачлалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА.

2022-04-15
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн манлайлах, чадварыг дээшлүүлэх, нэгжийн шинэчилсэн хуулийн дагуу чиг үүрэг, үйл ажлаа чанартай болгох , иргэд, сонгогчдын эрх ашгийг оновчтой илэрхийлэх, хурлын хорооны ажилд оролцох, оролцоог өөрчлөн сайжруулах сургалтад хамрууллаа.

Хужирт сумын багийн иргэдийн нийтийн хуралдаан

2022-03-21
Хужирт сумын багийн иргэдийн нийтийн хуралдаанууд зохион байгууллагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын "Сумын Аврага" шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2021-11-22
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын "Сумын Аврага" шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Малчны бүлэг байгууллаа

2021-11-15
Хужирт сумын ИТХ, Цагдаагийн тасаг, Соёлын төв, Өв хамгаалагчид, 6-р багийн малчидын "Дулаан хайрхан" бүлэг хамтран Хуурай Сэрвэнд орших "Жамбалдорж" хүн чулуун увшхайн орчныг цэвэрлэн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлээ. Энэ ажлын хүрээнд дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжируулах насжилтыг уртасгах зорилгоор сүсэгтэн олонд анхааруулах 2 самбарыг байршууллаа.

Цагдаагийн тасаг, онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо

2021-05-14
Зуны эхэн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр Хужирт суманд хоёр шинэ барилгын шавыг тавьлаа. Алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийг албаны шинэ барилгатай болгохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7-р хуралдаан боллоо.

2021-05-12
Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 05 сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанаар 1. Амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай 2. "Ногоон хужирт 2025" хөтөлбөрийг боловсруулахажлын хэсгийг байгуулах тухай 3. Сумын хог хаягдлын бодлогыг сайжруулах 4. "Хужирт эрдэс баялаг" УТҮГ-ын дарга Ж.Шижээ үйл ажиллагааны тайлан тавина.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%