2023-05-15
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2023 оны нэгдсэн арга хэмжээг Ханбогд суманд 05 дугаар сарын 10-12 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний хүрээнд Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээллийг сонсож, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй Нутгийн_өөрөө_удирдах_байгууллагын_институцийн_чадавхыг_бэхжүүлэх_нь” төслөөс
ИТХ-ын ажлын албыг чадавхжуулах,
төсвийн ил тод байдал
нийгмийн эгэх хариуцлага,
бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө гэх зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
сумын ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүн Оюу толгой уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаа, тус сумын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа.