2022-08-11
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын албанаас сумын Засаг даргын орлогч И.Гиймаа, ЗДТГ-ын дарга М.Өсөхбаяр, Тосгуур багийн ИТХ ын төлөөлөгч Ц.Мягмар, Хэсгийн Төлөөлөгч Г.Доржбал, газрын даамал Д.Мөнхзул, иргэдийн төлөөлөл У.Оргил, Г.Оюунчимэг нар байлцан Форсголдмайнинг ХХК-ны уурхайн дарга Энхтүвшин, ашиглалтын геологич инженертэй уулзаж уурхай дээр байх ёстой бичиг баримттай танилцлаа.
Танилцах явцад дараах бичиг баримтууд байв. Үүнд: Форс голд майнинг ХХК-ны Ашиглалтын Тусгай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, техник эдийн засгийн үндэслэл зэрэг материал байсан бөгөөд газрын төлөв байдлын чанарын хянан баталгааны дүгнэлтийн хугацаа 2022 оны 6 сард дууссан, шинээр хянан баталгаа хийлгэх шаардлагатай болсон байна. 2019 оноос хойш төлөх төлбөр, татвараа төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Дээрх хүмүүс хуралдаж дараах шийдвэрийг гаргаж компаны хүмүүст танилцуулав. Үүнд:
1. Компаны хууль бус үйлдэлийг эрх бүхий байгуулагаас шалгаж, арга хэмжээ авах хүртэл үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон хэвээр байлгах
2. Сидар ХХК ны захирал Ганбаатар нь Форс голд майнинг ХХК-ийн захирал болсоныг нотлох бичиг баримт шийдвэрийг танилцуулах
3. Тосгуур 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах
4. Сумын нийт иргэдийн хурлыг компаны удирдлагуудыг оролцуулан хийх
5. Өмнөх онуудын татварын өр төлбөрийг барагдуулах