Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үйл явдлын мэдээ


нийт 317

ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2021-10-20
Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан аймгийн БСУГазар хамтран дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ын 1-5 ангийн сурагчдын дунд 2021.10.18-22-ны өдрүүдэд гар зургийн уралдаан зарлаж байна.

ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2021-10-13
Тусгайлсан чиг үүрэг бүхий Төрийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг өнөөдөр боллоо. Тус өдөрлөгөөр байгууллагууд үндсэн чиг үүргийн дагуу хууль тогтоомж, журмын талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, зарим үйлчилгээг газар дээр нь хүргэж ажиллалаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэлээ.

МОДНЫ НӨХӨН ТАРИЛТ ХИЙЛЭЭ

2021-10-13
Аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын санаачилсан 8 түмэн мод тарих аянд нэгдэж 2021 оны хавар ИТХ-ын нэрэмжит төгөл байгуулж 1000 мод тарьсан. ИТХ-ын ажлын албанаас хавар тарьсан модны ургалтыг шалгаж цаашид ургах боломжгүй болсон модыг хүрааж шинээр 140 хайлаас суулгаж намрын нөхөн тарилт хийлээ.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНУУЛЛАА

2021-10-13
Гурвансайхан сумын ахмад багш Д.Сэрээнэнг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН одонгоор шагналаа. Ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 25 жил ажиллаж олон зуун шавь нарыг эрдэм номын замд хөтөлж, сурган хүмүүжүүлсэн ахмад багш билээ. Ахмад багш Сэрээнэнгийн ажлын амжилтыг төр засгаас үнэлж, Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал, “Багшийн гавьяа” одон, Монгол ардын хувьсгалын 70,80,90 жилийн ойн медаль, Боловсролын яамны “Эрдмийн цагаан лавай “ хүндэт тэмдэг, Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэг, ”Ахлах багш” цол тэмдэг, Боловсролын байгууллагын 80, 90 жилийн ойн медаль, Алдарт эхийн 1,2-р одон, Дундговь аймгийн хүндэт тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан,Хөдөлмөрийн хүндэт медаль зэргээр шагнажээ.

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2021-10-13
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10, 11-р хурал цахимаар хуралдлаа.Тус хурлаар хөрөнгө актлах тухай, хөрөнгө данснаас хасах, бүртгэх тухай, Төрийн одон медалиар шагнах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021-10-06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан ахмадуудын шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нар гардуулж өглөө.

ТАЛАРХАЛ

2021-08-27

“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2021-08-21
ХХААХҮЯ, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран “Алтан төл”-ийн эздийг жил бүр тодруулдаг уламжлалтай. Өндөршил сумын 1-р багийн малчин Л. Бат-Эрдэнэ “Алтан Хурга”-ны эзнээр, Дэлгэрхангай сумын Толь багийн малчин В.Мөнхбаатар “Алтан ботго”-ны эзнээр тодорч, шагналаа гардан авлаа.

“ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА 3” ТӨСЛИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ БАГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2021-08-20
ОНХС-ын үйл ажиллагааг чадавхжуулах баг аймаг тус бүрд томилогдон ажилладаг. Аймгийн чадвар бэхжүүлэх багийг Засаг даргын орлогч М.Анхбаяр тэргүүлж гишүүдээр нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, ОНӨГ-ын дарга Ж.Гантулга, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Г.Энхтайван, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн орон нутгийн төслийн ажилтан Б.Энхтүвшин нар ажилладаг.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 07-Р САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-07-30
- Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг түүхийн дурсгалт “СҮМ ХӨХ БҮРД”-ийн соёлын өвийг хамгаалах асуудлаар Дундговь аймагт ажиллаж хойшид хийх тодорхой ажлуудын талаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргатай санал солилцож зохих шийдвэрүүдийг гаргалаа. - 2021 оны 07-р сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн аравдугаар хуралдаан хуралдаж нийт 6 асуудал хэлэлцсэний зэрэгцээ аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны товыг 2021 оны 08-р сарын 06-ны өдрийн 11 цагаас цахим болон танхимаар хуралдах тов баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4289
2953 / 69%
840 / 20%
244 / 6%
252 / 6%