2024-07-09
Могод сумын уугуул, УИХ-ын гишүүн, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч асан, Шинжлэх ухааны доктор (Sc.D), Доцент, Профессор, Хүмүүнлэгийн Ухааны академийн академич, Монгол Улсын Гавьяат багш Нямжавын Содномдорж, Могод сумын Баянгол багийн харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат малчин Жадамбын Батцэнгэл нарт Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор эрхэм Нямжавын Содномдорж, Жадамбын Батцэнгэл нарыг “СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН”-ээр тус тус өргөмжилж, Хүндэт дэвтэрт алдаршуулав.💐💐⭐️🌹🌺
Мөн төрөлх нутагтаа гэр бүлийн хэрэгцээний 700м2 газрыг үнэ төлбөргүй эзэмших эрхийн “БАТЛАМЖ”-ийг тус бүрд олголоо.
Сумын ИТХ, ЗДТГ
2024.07.09