Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 414

Ноён сум 2022 тэмээний баяр

2022-02-25
Ноён сум "Тэмээний баяр"-2022 арга хэмжээ 02.25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өмнөговь аймгийн ИТХурлын дарга Б.Бадраа уг тэмцээнийг ивээн тэтгэсэн бөгөөд тэмээн сүргийг өсгөж үржүүлэх, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээчдийг алдаршуулах, тэдний нөр их хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах зорилгоор уг баярыг зохион байгуулсан билээ.

ИТХ-ын дарга Б.Бадраа тойрогтоо ажиллалаа

2022-02-25
Ноён сумын удирдлагын зүгээс ам бүл олонтой нэг айлд өргөө цагаан гэрийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг тус сумаас сонгогдсон Иргэдийн хурлын дарга Б. Бадраагаар дамжуулан Өмнөговь аймгийн засаг дарга Р. Сэддоржид уламжилсны дагуу шийдвэрлэн, Ноён сумын Сайран багийн иргэн Т. Гэрэлмаад гардуулан өглөө.

ӨМНӨГОВЬ АЙМГААС МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

2022-01-26
“МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН" хэмээх эрхэм хүндтэй алдар цолоор Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Баяагийн Мөнхтөр, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Төгсийн Мөнхбат, Хүрмэн сумын Жанжин багийн малчин Батчулууны Түмэнбаяр, Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Өөдөсийн Батпүрэв нар шагнагдахаар боллоо. Мөн "МОНГОЛ УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН" хэмээх эрхэм хүндтэй алдар цолоор Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн саальчин Даваадоржийн Алдарцэцэг тодорчээ. Уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж, ажил амьдралаа буянт малынхаа төлөө зориулж яваа #АВАРГА малчдадаа баяр хүргэе.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хурал боллоо.

2022-01-25
Тус хурлаар 2022 оны ажлын төлөвлөгөөг батлахдаа аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, дүн шинжилгээнд дурдагдсан өмнөх онд өссөн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах мөн архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийг буруулах, гэмт хэргийн гаралт ихэссэн нутаг дэвсгэрт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр зөвлөлийн гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 25 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Өмнөговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдаж, 2021 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

2022-01-24
Тус зөвлөл нь 2021 онд 4 бүлгийн 16 заалт бүхий ажлын төлөвлөгөө батлан бүрэн хэрэгжиж 5 арга хэмжээ коронавируст халдварын цар тахал болон төсөв мөнгөтэй холбоотой шалтгаанаар хэрэгжээгүй ба төлөвлөгөөт ажлаа 87.9 хувьтай биелүүлжээ. Тухайлбал, Сургуулийн дотор болон гадна орчинд хүүхэд багачуудад тохиолдож болох эрсдэлүүдийг аюулын зураглалаар тодорхойлон түүнээс хэрхэн сэргийлэх талаар төлөвлөгөө гаргах, коронавирусын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг 5 удаа хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийж ажиллуулсан байна. Түүнчлэн сумдын сайн дурын хэсгийн гишүүд малчин өрхүүдэд "Бэлэн бай" багцаар сургалт зохион байгуулж, цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утсаар хүлээн авах талаарх мэдээлэл өгч гарын авлага материал 30000 гаруй ширхэгийг бэлтгэн тараасан зэрэг төлөвлөгөөт ажлууд хийгдсэн байна. Хурлын үеэр зөвлөлийн гишүүд санал бодлоо нээлттэй илэрхийлж, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдуудад сургалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэд рүү чиглэсэн мэдээ мэдээлэл өгөх, баннер, шторк бэлтгэх, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал гаргах, салбар дундын харилцан ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах асуудал хариуцан мэргэжилтэн томилуулж ажиллуулахад анхаарах шаардлагатайг хэлж, санал уламжилсан юм.

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛАН АИТХ, ЗДТГ-ААС ХАМТРАН ДЕПУТАТ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-01-10
Өмнөговь аймгаа төлөөлөн БНМАУ-ын Ардын Их Хурлын ДЕПУТАТААР сонгодсон Д.Даргахүү, Б.Зандраа, Ш.Гунгаадорж, З.Адьяа, Ж.Буд. Ш.Цэнджаргал нарт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олноос хүндэтгэл үзүүлэв. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ДЕПУТАТ нартаа эрүүл энхийг хүсэж Улаанбаатар хотноо эрүүл мэндийн үзлэгт хамрагдах болон бусад арга хэмжээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Мөн авто машинаар үйлчлэх, холбогдох зардлыг шийдвэрлэлээ.

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛАН АИТХ, ЗДТГ-ААС ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2022-01-08
2022 оны 01-р сарын 08 өдөр Даланзадгад МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛАН АИТХ, ЗДТГ-ААС ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ 13 БАЙГУУЛЛАГЫН 100 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦЛОО. • Тэргүүн байранд Татварын хэлтэсийн баг тамирчид • Дэд байранл Улсын бүртгэлийн хэлтэсийн баг тамирчид • Гутгаар байранд: Байгаль орчин аялал жуулчлалын газрын баг тамирчид тус тус байр эзэллээ.

Мэдээ

2020-12-15

Мэдээ

2020-11-20

Мэдээ

2020-11-18

Мэдээ

2020-11-03

Мэдээ

2020-11-03

Мэдээ

2020-11-03

Мэдээ

2020-09-29

Мэдээ

2020-07-22

Уриалга

2020-06-11

Мэдээ

2020-06-01

Мэдээ

2020-05-25

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%