Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАН ХЭНТИЙЧҮҮДИЙН ШИНЭ САНАА ШИНЭ ШИЙДЭЛ

2017-04-17

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн чиг үүрэг бол олон нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн амьдралын чанарын өсөлт, тэдний оролцоог бодитой хангах, олон түмний итгэлийг олж сонгогдсон Төлөөлөгчдийн иргэд сонгогчидтойгоо ажиллах, эргэх холбоо тогтоох, санал хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэр, тогтоолд тусган, хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр зорилт, зарчмаа тодорхойлон ажиллах явдал билээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн зорилтын 2.3 дахь хэсэгт “Жил бүр аймаг, сумын хэмжээний тулгамдсан зайлшгүй хийх ёстой ажил, асуудлыг хэлэлцүүлэн тодруулж, нийтийн сонсгол хийх замаар шуурхай шийдвэрлэдэг тогтолцоог бий болгож”... гэж заасны дагуу орон нутгийн “Хэнтийн мэдээ”  сонинтой хамтран “ХАН ХЭНТИЙЧҮҮДИЙН ШИНЭ САНАА, ШИНЭ ШИЙДЭЛ” нэртэй ухаалаг дэвтрийг 18 сум, 5 тосгон, 83 баг, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад 2017 оны 4-р сарын 17-ны өдрөөс 5-р сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд аялуулахаар болсон юм.

Иймд иргэд та бүхэн тулгамдаж байгаа асуудал болон, шийдвэрлэвэл зохих асуудлуудаа энэхүү дэвтэрт сийрүүлэх боломжтой болж байгаа юм. Иргэн Таны санал, оролцоо бидэнд маш чухал байна. Бид оролцоо, саналыг ажил хэрэг болгох талаар хичээнгүйлэн ажиллах болно.

ИРГЭН ТАНЫ САНАЛ ҮНЭТЭЙ!!!





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%