Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны зургаадугаар хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж 10 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 
     -"Дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажил цаашид авах арга хэмжээний тухай" дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга С.Энхбат
     -"Дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажил цаашид авах арга хэмжээний  тухай" дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал
     -"Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажил цаашид авах арга хэмжээний  тухай" дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга З.Дашдаваа
     -"Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2017 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний  тухай " дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч М.Отгонтуяа
     -"Үнэлгээний хороонд орж ажиллах иргэдийн нэрсийг батлах тухай ”, "ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай", "Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг Хурлын дарга Э.Ганбат
    -"Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын санал"-ыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Гомбодорж
    -"Сонгуулийн хэсгийн төв, нутаг дэвсгэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
     2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын хэрэг өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар, цагдаагийн нэгдүгээр хэлтэст 463 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1,9 хувиар тус тус өссөн бол цагдаагийн хоёрдугаар хэлтэст эхний улирлын байдлаар 306 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20,3 хувиар буурсан дүн мэдээ байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%