Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛОВ

2017-04-17

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2017.04.17/ болж, аймаг орон нутгийн шинжтэй 14 асуудлыг хэлэлцэв.
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАВ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дугаар заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигийг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Дархан-Уул аймгийн Шарын гол ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Батхүүгийн Батмөнхийг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэв. 
Б.Батмөнх нь уул уурхайн салбарт олон жил ажиллаж 2003 онд хаалтын горимд шилжсэн Шарын гол ХК-ийг хувьчлан авч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь өөрчлөлтгүйгээр үргэлжлүүлэн техник технологийн оновчтой судалгаа, төсөл хийж шинэ шатанд гарган хойд бүсийг түлшээр тасралтгүй хангах үүргээ чадамгай биелүүлж ажилласан амжилтыг нь үнэлэн ийнхүү тодорхойлсон байна.
“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГООР 210 ЭХИЙГ ШАГНАХААР БОЛОВ
Тус хурлаар Тэргүүлэгчид олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж, “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонгийн болзол хангасан  ээжүүдийн материалтай танилцав.
“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль” 2010.06.25-ны өдөр батлагдан 2011.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. 
Уг хуулийн дагуу 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эх II одон, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эх I одон авахаар заасан байдаг бөгөөд Дархан-Уул аймгаас нийт 210 эхийг “Алдарт эх”-ийн одонгоор шагнахаар болов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%