Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГ СИНГАПУР УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ТИ-ЭС МОНГОЛИА ДЕВЕЛОПМЕНТ” ХХК-ТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-04-18

Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл Сингапур улсын хөрөнгө оруулалттай “Ти-Эс Монголиа Девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чю Морган Ронгхаотай 4 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний гол зорилго “Ти-Эс Монголиа Девелопмент” ХХК-аас Төв аймгийн Батсүмбэр суманд хэрэгжүүлэх хямд орон сууц төслийн нөхцөл шаардлагыг тогтоох юм.

   Гэрээнд “Ти-Эс Монголиа Девелопмент” ХХК-ийн талаас:

  • Төслөөр баригдах 3 үйлчилгээний талбай бүхий 27 айлын орон сууцны барилгын санхүүжилтийг бүрдүүлэх
  • Худалдан борлуулах үнийг эрэлтийн дагуу 1 м2-ыг 1 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй тогтоох үүргийг хүлээж байгаа бол Төв аймгийн талаас барилга барих зөвшөөрөл болон байрны борлуулалт зэрэг асуудал дээр дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээж байгаа юм.
  • Тус төсөл нь 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл цаашид үлдсэн сумдад мөн хэрэгжихээр төлөвлөгдөөд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%