Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хамтарсан багийг чадваржуулах сургалт болов

2017-04-19

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд  Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Хамтарсан багийг  чадваржуулах сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтанд  Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 29 тоот тогтоолоор батлагдсан Дархан сумын болон 18 багийн хамтарсан багийн бүрэлдэхүүнд ажилладаг  багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, цагдаагийн хэсгийн байцаагчид, Өрхийн эрүүл мэндийн эмч нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 140 гаруй гишүүд хамтрагдав.

Энэхүү сургалт нь хамтарсан багийн гишүүдэд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд  шаардлагатай мэдлэг, арга зүйн чадвар олгох, хамтарсан баг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах, хамгаалах, урьдчилсан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх талаар олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлсэн үр дүнтэй  сургалт боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%