Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ахмад багшийн санаачилсан ур чадварын уралдаан оюутнууд амжилттай оролцлоо

2017-04-19

Монгол улсын “Зөвлөх багш” Мухлайн Агирын нэрэмжит мэдлэгийг сурагчаар бүтээлгэх ур чадварын уралдааны шалгаруулалт 4-р сарын 10-ны өдөр МУБИС-ын А байранд зохион байгуулагдлаа. Энэ тухай өгүүлэхийн өмнө Мухлайн Агир гэж хэн болох тухай товчхон танилцуулья. Ахмад багш маань өдгөө Дархан –Уул аймагт оршин суудаг бөгөөд тэрбээр 1967 онд Ховд аймаг дахь Багшийн сургууль төгсөөд өөрийн төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын найман жилийн сургуульд бага ангийн багшаар ажлын гараагаа эхэлжээ.

olimp 1

Тэр цагаас хойш Агир багш ерөнхий боловсролын сургуульд 49 жил ажилласан байна. Энэ хугацаанд 7 сургууль дамжин ажиллаж 49 жилийн хугацаанд 46 ангид хичээл зааж, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, зөвлөх зэрэгтэй ахмад багш цолыг хүртэж 16 удаа бага ангийг амжилттай төгсгөж нийт 735 гаруй шавьтай болсон, манай ахмад үеийн туршлагатай багш нарын нэг юм.

Анх багш болоод хоёр жил дараалан бүтэн жилээр хоёр анги дааж авч байсан гэнэ. Яагаад гэхээр залуу багшийг төгсөж ирэхэд нь ахмад багш чи миний ангийг ав гэж хэлж, өөдөөс нь үгүй гэж хэлэх, маргах цээртэй байж. Ингээд дал наяад хүүхэдтэй ажилладаг, өдөр бүр монгол хэл, математикийн хичээлийн хоёр ангийн нийлсэн гурван зуун жар орчим дэвтэр засдаг байсан гэнэ. Гэхдээ муудсан юм байхгүй, харин ч ажил сургаж намайг өдий зэргийн багш болгосон хэмээн ярьж байгаа нь ахмад багшийн яриа өнөө цагийн багш нарт үлгэр мэт сонсогдож магад. Нөгөө талаас багшийн ажил аль ч цаг үед ямар их хэрэгцээтэй, ачаалал, хичээл зүтгэлийг шаарддаг болохыг давхар нотолж байна.

olimp 2

М.Агир багш гавьяаныхаа амралтад суугаад 6-7 жил л болж байгаа юм байна. Нүд нь хурц, ухаан нь саруул тэрбээр зүгээр суудаггүй бөгөөд үргэлж боловсролын төлөө, хүүхдүүдийн төлөө санаа тавьж үзэл бодлоо илэрхийлж, арга барил, туршлагаа хуваалцаж явдаг аж. Үүний нэг нотолгоо нь тэрбээр ирээдүйн багш нар болох МУБИС-ын оюутнуудын дунд ур чадварын уралдаан зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

Энэхүү уралдааны гол зорилго нь оюутан суралцагчдыг бие даах чадвартай бүтээлч сэтгэлгээтэй болгож улмаар ирээдүйн иргэдийгг монгол ёс заншилтай мэдлэгийг бие даан бүтээхэд, сургалт хүмүүжлийн ажлаа удирдан зохион байгуулах чадвартай иргэн төлөвшүүлэхэд оршиж байгаа аж. Тэмцээний эсээний үгийн тоо болон сэдэв нээлттэй бөгөөд 4 сарын 10-нд шалгаруулж, МУБИС Багшийн сургуулийн 3,4-р курсийн оюутнууд оролцон

1-р байранд 3-р курс Мөнхнаран Бадамсүрэн

2-р байранд 3-р курсийн оюутан Ган-Олз овогтой Буянжаргал

3-р байранд 3-р курсийн оюутан Дэлгэрбаяр овогтой Одноо нар шалгарч ахмад багшаас шагнал гардан авсан байна.

Сонирхуулахад, Агир багш түмний олон хүүхдийг сургахаас гадна таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө өөр өөрийн салбарт амжилт бүтээлтэй ажиллаж, мөн гадаад оронд ажиллаж амьдарч байгаа юм байна. Хүүхдүүд нь ээжийнхээ үйл хэргийг дэмжин дээрх тэмцээний мөнгөн шагнал болох I байрын – 100$ доллар, II байрын– 50 евро, III байр – 100.000 төгрөг болон тусгай байруудын гарын бэлгийг санхүүжүүлдэг тухай Агир гуай бахархан ярьж байсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%