Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭВ

2017-04-20

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, “Сэйнт жон боско төв”-ийн захирал ЛЁН КОН Ч нар тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг байгууллаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийг 19 дүгээр зууны үеийн Италийн алдарт сурган хүмүүжүүлэгч Дон Боскогийн хүндэтгэлд зориулан санхүүжүүлж байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сэйнт Жон Боско төвөөр дамжуулан хэрэгжүүлнэ. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь: 
1.Оюутан залуучуудыг боловсролтой Монгол иргэн хүн болж төлөвшүүлэн хөгжүүлж, улс эх орондоо хувь нэмэр оруулах
2. Их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа амьдралын түвшин доогуур түвшний гэр бүлийн хүүхэд оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг үзүүлэх үндсэн 2 зорилготой.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 10 хүртэлх сурагчдын идэвх чармайлтыг дэмжих, тэргүүний болон зорилтот бүлгийн сурагчдад их дээд сургуульд дэвшин суралцахад нь тус бүр 500.000 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Тодруулбал: ЕБС төгсөөд орон нутгинхаа их дээд сургуульд суралцах эрх авсан зорилтод бүлгийн 10 сурагчид тус бүр 500.000 төгрөг өгнө. Мөн их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа зорилтот бүлгийн тэргүүний 5 хүртэлх оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг үзүүлэхэд тус бүр 1.000.000 төгрөг олгоно. Энэ нь мөн л Дарханы Их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад хамаарна.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд 2017 онд 10 сая төгрөг, 2018 онд 15 сая төгрөг, 2019 онд 20 сая төгрөг, 2020 онд 25 сая төгрөг, 2021 онд 25 сая төгрөгийн тэтгэлгийг Сейнт Жон Боско төвөөр дамжуулан санхүүжүүлэх юм байна.

Аймгийн ЗДТГ-ын зүгээс өргөдөл гаргагчдын материалыг хүлээн авч, ажлын хэсэг шалгаруулалтыг зохион байгуулах, тэтгэлэгт оролцох оюутан, сурагчдад зарлах, холбогдох судалгаа мэдээллийг авахад мэргэжлийн байгууллагын мэдээллээр хангаж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
Оюутан сурагчдыг сонгох ажлын хэсэг ирэх 8 дугаар сарын эхээр хуралдаж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрх авах хүүхдүүдийг шалгаруулна. Улмаар 8 дугаар сарын дундуур “Шагнал гардуулах ёслол”-ыг олон нийтэд нээлттэй зохион байгуулах аж.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1558
617 / 40%
489 / 31%
219 / 14%
233 / 15%