Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЛЭЙ КҮНЛУНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-04-20

Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл Улаанбаатар-Хөшгийн хөндийн чиглэлийн хурдны замын төслийн гүйцэтгэх захирал Лэй Күнлунийг хүлээн авч уулзаж нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд орон нутагтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодол солилцлоо.

Лэй Күнлун: Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны замын төслийн ажлаар 32,2 км замыг 2019 оны 7 сард бүрэн ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 16% тай байна. 2016 онд аймаг орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд дунд сургуулийн спорт зал болон цэцэрлэгийн тохижилтийг хийсэн ажлаа дурьдан 2017 онд нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд орон нутагт ажил зохион байгуулахаа илэрхийллээ.

Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл: Төслийн ажилд аймаг орон нутгаас хүнсний ногоо, мах махан бүтээгдхүүн нийлүүлэхээс гадна аймаг орон нутгаас ажиллах хүчин нийлүүлэх тал дээр санал солилцон тохирлцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%