Ховд аймгийн нийт ЕБС-ийн 9, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит багийн олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиадыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх хүсэл зоригийг нь дэмжих, оюуны чадавхи, өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой юм. Энэ жилээс эхлэн анх удаагаа зохион байгуулагдаж буй “Оюуны их сорилго” уралдаант олимпиаддаа сурагчид шамдан бэлдэж эхэлжээ.
Тэмцээний
эхний байрт шалгарсан багийг 1.5 сая, хоёрдугаар байрыг 1 сая, гуравдугаар
байрыг 800 мянган төгрөг болон тусгай байруудыг тус бүр 500 мянган төгрөгөөр
шагнаж урамшуулах юм байна.