Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал болов

2017-04-21

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн ээлжит хурал 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж,  дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд
  1. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга  хэмжээний тухай
  2.  Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар
  3. Дархан сумын 4 дүгээр багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн  ажлын  тайлан  мэдээ
  4. Дархан сумын 5 дугаар багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн  ажлын  тайлан  мэдээ
      Хурлын эхэнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэдээллийг Дархан сумын ЕБС-уудын нийгмийн ажилтнуудын ахлагч Д.Бадамжав танилцууллаа.

Хууль сурталчлах аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС-уудын ахлах ангийн сурагчдын дунд тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай болон архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг сурталчлах ажлыг цагдаагийн хэсгийн байцаагч нартай хамтран зохион байгуулж 11 дүгээр ангийн 593 сурагчийг хамруулан мэдээлэл өгч ажилласан байна. Түүнчлэн цахим гадуурхлаас урьдчилан сэргийлэх үүднээс "Цахим гадуурхал цаашаа" үйл ажиллагааг зохион байгуулж "Цахим орчинд соёлтой оролцъё" уриалгыг дэвшүүлэн ажилласан нь үр дүнгээ өгсөн гэв. Мөн танхайрах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЕБС-ийн 7 дугаар ангийн 280 сурагч, 8 дугаар ангийн 297 сурагчийг хамруулсан лекцийг зохион байгуулж холбогдох хуулиудыг сурталчлан ажилласан байна.

Түүнчлэн БСШУЯ-ны сайдын 2016 оны А/43 тушаалын дагуу гар утасны хэрэглээний талаар ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг хамруулсан үйл ажиллагааг зохион байгуулж эцэг эх, багш, сурагч гурвалсан гэрээг хийсэн аж. Эцэг эхчүүд сургуулийн ойр орчимд эргүүл хийхийн зэрэгцээ халтиргаа гулгаатай үед замын цас мөсийг цэвэрлэх зэрэг сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд олон ажлыг зохион байгуулсан гэдэг мэдээллийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%