Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМАНД “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-04-21

Төв аймгийн Сүмбэр сумын ЗДТГ, Соёлын төв, Дэлхийн Зөн Төв ОНХХ  хамтран эмэгтэйчүүдийн чуулга уулзалт  4-р сарын 20-ны өдөр болж өндөрлөлөө. Чуулга уулзалтыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга С.Мөнхтүвшин болон ИТХ-ын дарга Д.Батбилэг нар нээж чуулганы төлөөлөгч нарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Салбар салбарын төлөөлөл болсон малчин, саальчин, бизнесмэн, төрийн албан хаагч эмэгтэйчүүд чуулга уулзалтанд оролцож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие биенээсээ суралцах, эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулахад оршиж байгаа аж. Чуулга уулзалт хоёр өдөр үргэжилсэн бөгөөд 2 дахь өдрөө спортын тэмцээн уралдаанаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%