Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДЛАА

2017-04-24

Монгол улсын Их хурлаас 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг зарласантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Төв аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Аймгийн Сонгуулийн хороо анхны хурлаа хийсэн бөгөөд тус хурлаар Сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарийг хэлэлцсэн байна.
Мөн сонгуулийн хуулийн цагалбарт заасан цаг хугацааны ажил болох сумдын Сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцээд сумдын Сонгуулийн хороог 5, 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд аймгийн төв Зуунмод сумын Сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс аймгийн Сонгуулийн Хорооны нарийн бичгийн дарга нь аймгийн ЗДТГ-т байрлах аймгийн Сонгуулийн хорооны штабд байрлан ажиллах юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%