Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн албан хаагчид Нарны алхалт хийв

2017-04-24

Монгол улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 119 дүгээр зарлиг, Монгол Улсын Их хурлын 2009 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол Улсын Засгын газрын 2011 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорил” сарын аяныг энэ сарын 15-наас эхлүүлсэн.

Тус аяны эхлэл болгож 13-нд төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй иргэдийг оролцуулсан сургалтыг явуулсан бөгөөд энэ сарын 22-ний Бямба гарагт Нарны алхалт хийлээ. Энэхүү алхалтыг “Монголын спорт аяллын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл”, аймгийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн хүрээнд явуулсан байна.

Төрийн захиргааны албан хаагчид 2017 оны 04 дүгээр сарын 22-ны 08.00 цагт Морин хуур цогцолборын өмнө цугларч биеийн жин, бүсэлхийн тойрог, даралтаа үзүүлж тус цогцолбороос уруудан дүүжин гүүрээр дамжин Миний Монгол цогцолборын төв замаар алхалт хийн “Дархан-50” цогцолборт ирж хийн дасгал хийжээ. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгон чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэхүү Нарны алхалт үе шаттайгаар үргэлжлэн явагдах юм байна. Мөн “Өөрийгөө ялах” бүх нийтийн марафон гүйлт, “Дугуйн баяр”, Бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%