Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-04-25

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас өнөөдөр /2017.04.25/ Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: -1992 оноос эхлэн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох аймаг, сумын ИТХ байгуулагдаж, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулан, орон нутгаа хөгжүүлэх чиг үүргийг баримтлан ажиллаж байна. Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Төлөөлөгчдийг чадавхжуулах, цаг үеийн мэдээлэл олгох зорилгоор Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг анхлан санаачилж зохион байгуулж ирснийг онцлов.
Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооноос /2017.04.19/ ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус байгууллага нь аймгийн ИТХ, Засаг Дарга солигдох бүрт газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчих, хуулийг өөрсдийнхөө үзэмжээр хэрэглэх, газрын төлөвлөгөөг хугацаа хожимдуулах, инженерийн шугам сүлжээтэй эсэхээс хамаарч аймаг суманд хуваан батлуулах, дахин тодотгол хийх замаар төлөвлөлтийг ноцтой зөрчих, барилгын хэлбэр хийц өөрчлөгдөх, үндсэн төлөвлөлт болон хэсэгчилсэн хотын төлөвлөлт алдагдах, зориулалт өөрчилөн дур мэдэн байрны хэлбэр хэмжээг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настуудын ая тухыг хангах талаар тус тус учир дутагдалтай байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.Зөвлөгөөний эхэнд ГХБХБГ-аас үйл ажиллагааны мэдээллийг тавьсан бөгөөд тус байгууллага нь 2016 онд Байнгын ажиллагаатай станцыг олон улсын стандартад нийцүүлэн газарт шилжүүлэн суулгах, Дархан цагаан хаалганы хэмжилтийг хийж загвар болон чимэглэл зургийн  төсвийг гаргаж, хаалганы засвар, шинэчлэл, Тээвэр-Дархан  ХХК-ий зүүн урд уулзвараас Төмөр замын 8 дугаар байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн “Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит“ болгох зэрэг томоохон ажлуудаас гадна 9 нэгж талбайд газар эзэмших эрхийн дуудлага худалдаа, 19 нэгж талбарт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж, мөн  иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлэх ажлын хэрэгжилтийн талаар “газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх”-ээр төлөвлөн  ажиллаж байгаа тухай мэдээллийг ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр мэдээлэв.
Төлөөлөгчдийн зүгээс Газрын тухай хууль тогтоомжийг газрын ашиглахдаа нэгж талбайн үнэлгээг бусад аймгуудаас 2-3 дахин бага тогтоодог, энэхүү үнэлэмжийг хот газрын жишгийг дагаж нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 9 ажлын 2 нь гүйцэтгэсэн бөгөөд үлдсэн ажлуудын гүйцэтгэлийг хангах, шинээр баригдсан барилга байгууламжуудын чанарт анхаарах зэрэг хэд хэдэн саналуудыг гаргалаа.
Уг зөвлөгөөн Төв номын сан, Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газрын үйл ажиллагааны мэдээллээр үргэлжилсэн бөгөөд аймгийн ИТХ-ын үеэр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмжүүдийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%