Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

2017-04-26

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай Аймгийн Иргэдийн хурлын тогтоолын төсөлд санал авч байна. 

Санал авах хугацаа: 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусна.

Холбоо барих утас: 7037-3792 

Төсөлд тусгах саналаа   gendenjamts_enkhsaikhan@yahoo.com    хаягаар ирүүлнэ үү. 

Төсөл

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2017 оны ___ дугаар   сарын ____ -ны өдөр Дугаар Дархан

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дахь заалт, Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалыг 02 дугаар хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын 3 дахь хэсгийн 3.2дахь заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааг Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

2. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цагийг нэгдүгээр хавсралтаар, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын түр саатуулах хашаа /байр/-ны нийт хэмжээ /ил болон битүү зогсоолын хүрэлцэхүйц талбайтай/ 2 га талбайгаас доошгүй, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог /Хууль зүйн сайдын 2015 оны 190 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дахь хэсгийн 3.10.1 дэх заалтад заасны дагуу ачих шаардлага хангасан/ 3–аас доошгүй байхаар тогтоосугай.

4. Тогтоолын хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д даалгасугай.

5. Тогтоолыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

6. Энэхүү тогтоол батлагдан гарсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны …….. дугаар сарын ___-ны өдрийн ___ дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

Тээврийн хэрэгслийг аймгийн төвд зөөж шилжүүлэх гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цаг

Гудамж замын нэрХамрах хүрээЦаг
1Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойргоос хойшоо Дархан сум 6-р баг Гэгээ хүнсний дэлгүүр хүртэлх замЗорчих хэсгийн 2 талын урсгалбайнга
2Дархан сум 5 дугаар баг 18–ын буудлаас Өргөөгийн 4 замын уулзвар хүртэлх замынЗорчих хэсгийн 2 талын урсгал08.00-21.00 цагийн хооронд
3Дархан сумын 14 дүгээр баг Хараагийн 4 замын уулзавараас Дархан-Номин худалдааны төвийн 4 замын уулзвар хүртэлх замУрд талын урсгал08.00-21.00 цагийн хооронд
4Дархан сум 11 дүгээр баг Олон улсын Худалдааны төвийн баруун талын төв замХойш явах урсгал08.00-21.00 цагийн хооронд
5Дархан сум 14 дүгээр баг Хараагийн 4 замын уулзвараас аймгийн ЗДТГ-ын уулзвар, анхаах ухааны их сургуулийн уулзвар хүртэлЗорчих хэсгийн 2 талын урсгал08.00-21.00 цагийн хооронд
6Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах тээврийн хэрэгсэл түр болон удаан зогсохыг хориглосон газруудад зогсоосон тохиолдолдЗамын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдах хориглосон газарбайнга

-----------------------------------------------------оОо-----------------------------------------------------

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны ….. дугаар сарын ……-ны өдрийн ….. дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ

Нэг. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх

Зөөж шилжүүлэх хүрээТооТөлбөрийн хэмжээТайлбар
1Аймгийн төвд 10 км дотор1 удаа55000 төгрөг10 км-ээс дээш бол 1 км тутам 1300-1600 төгрөгөөр нэмж тооцох

Хоёр. Түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр

Автомашины төрөлНэг хоногт
1Том оврын автомашин, механизм7.500 төгрөг
2Суудлын автомашин5.000 төгрөг
3Мотоцикль3.000 төгрөг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%